Николас Маес: “Монгол Улс 2030 он гэхэд хэдэн сая фунт уран үйлдвэрлэнэ”
 

Николас Маес: “Монгол Улс 2030 он гэхэд хэдэн сая фунт уран үйлдвэрлэнэ”

Францын цөмийн түлшний салбарын Orano компанийн гүйцэтгэх захирал Николас Маес Монгол Улсад хэрэгжүүлж буй Зөөвч-Овоогийн ураны төслийн талаар маш итгэлтэй байгаагаа илэрхийлж, уг уурхай энэ 2030 он гэхэд жилд хэдэн сая фунт уран үйлдвэрлэх хүчин чадалтай болно гэж мэдэгдлээ.

Тэрбээр Лондонд болж буй World Nuclear Symposium 2026 арга хэмжээний үеэр “Дэлхий дээр дараагийн хэдэн сая фунт уран үйлдвэрлэх том уурхай нь Монгол дахь Orano-гийн уурхай байна гэдэгт би бооцоо тавьж чадна” хэмээн онцлон хэлжээ.

Николас Маесын мэдээлснээр Зөөвч-Овоогийн төслийн бүтээн байгуулалтын үе шат энэ онд эхэлсэн бөгөөд 2026 оны аравдугаар сарын эцэс гэхэд уурхайн хөрөнгө оруулалтын 25 хувийг хэдийнэ барьсан байна гэв.

Зөөвч-Овоогийн төсөл нь ураныг газар доор уусган олборлох (in-situ leach) технологи ашиглахаар төлөвлөгдсөн, жилд ойролцоогоор 2,500 тонн уран үйлдвэрлэх хүчин чадалтай, уурхайн ашиглалтын хугацаа 30 орчим жил байхаар тооцоолжээ. Мөн төсөл хэрэгжсэнээр 1,600 орчим шууд болон шууд бус ажлын байр бий болгохоор төлөвлөсөн байна.

Ораноболон Монголын төрийн өмчит Мон-Атом хамтран хэрэгжүүлэх Зөөвч-Овоогийн төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд 2025 оны нэгдүгээр сард гарын үсэг зурсан. Орано өмнө нь Монголын Засгийн газартай олон жилийн турш хамтран ажиллаж, уг төслийг хэрэгжүүлэхээр тохиролцсон юм.

Маесын онцолсноор Монголын парламент уг хөрөнгө оруулалтын гэрээг 79 хувийн саналаар дэмжсэн нь төслийн улс төрийн болон эрх зүйн суурь дэмжлэг өндөр байгааг харуулж байгаа аж.

Эх сурвалж: world-nuclear-news.org

Н. Ука

Монгол Болгарын агаарын тээврийн хэлэлцээрийг баталжээ
Монгол Болгарын агаарын тээврийн хэлэлцээрийг баталжээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.