
“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр МАН-д буцаж орохоор болсон тухай улс төрийн хүрээнд шуум нисчээ. Эргэн сануулахад 2020 оны нэгдүгээр сарын 29-нд МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, түүнийг намаас гарсанд тооцох шийдвэр гаргасан. Үндэслэл нь олон нийтийн газар биеэ зохисгүй авч явсан, зодоон цохионтой холбогдсон зэрэг ёс зүйн асуудал байв. Гэвч үнэндээ Н.Номтойбаяр чуулганы танхимд “30 гэр бүлийн сэдэв”-ээс болж одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ширүүхэн маргаж байлаа.
Цаг хугацаа улирахын хэрээр Н.Номтойбаяр МАН-ын Засгийн газарт хүртэл эвсэлээ толгойлон ажиллаж байна. Саяхан болсон МАН-ын 30-ийн бүлгийн Булганд болсон уулзлалтад хүртэл очсон гэхээр тэрээр эргэн төрөлх намдаа элсэхээр зэхэж буйн нэг дохио байх талтай.
Одоогоор албан ёсны мэдээлэл гараагүй ч Н.Номтойбаяр буцаад Цагаан байрны данстай болох нь цаг хугацааны асуудал болжээ.
Т.Бат
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.