БНСУ-ын хаягжуулалтын загварыг МОНГОЛД нэвтрүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-ын хаягжуулалтын загварыг МОНГОЛД нэвтрүүллээ

Өмнөд Солонгос улсад ашигладаг гудамжны нэр болон дугаарлалтын загварыг манай улсад нэвтрүүлэхээр болжээ.

Үүнтэй холбогдуулан KOICA 11 тэрбум вонын санхүүжилт олгохоор болсон бөгөөд уг төслийг 2029 он хүртэл хэрэгжүүлэх гэнэ.

Тус улсын хаягжилтын загварыг хилийн чанадад нэвтрүүлж буй анхны тохиолдол энэ болж байгаа бөгөөд уг төслийн хүрээнд ЧД-ийн гэр хорооллын Нарлаг 24-р гудамжыг шинээр хаягжуулж эхлээд байна.

Солонгос Улс энэхүү төслийг цаашид Африкийн Этиоп, Танзани, Ботсвана болон Узбекстан, Кыргызстан зэрэг орнуудад нэвтрүүлэхээр ажиллаж байгаа ба манай улсыг загвар болгон ашиглахаар төлөвлөж байгаа ажээ.

Н.Мандуул: Ухаалаг хогийн савыг зоригтойгоор байршуулсан
Н.Мандуул: Ухаалаг хогийн савыг зоригтойгоор байршуулсан
 
Эрт илрүүлэгт 198,302 хүүхэд хамрагджээ
Эрт илрүүлэгт 198,302 хүүхэд хамрагджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.