БНСУ-д Монгол залуугийн буруугаас 7 настай хүүхэд амиа алдсан гэлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-д Монгол залуугийн буруугаас 7 настай хүүхэд амиа алдсан гэлээ

БНСУ-ын Чонан хотын орон сууцны хороололд нүүлгэлтийн зориулалттай шаттай машин хажуу тийшээ унаж, 7 настай хүүхэд дарагдан амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Осол өнгөрөгч наймдугаар сарын 26-нд болсон бөгөөд тухайн үед нүүлгэлтийн машины шат 11 давхрын өндөрт хүртэл сунгагдсан байжээ. Гэвч машиныг тогтвортой барих зориулалттай дөрвөн тулгуураас хоёрхон тулгуур ашигласны улмаас шат хазайж, ойролцоох хүүхдийн тоглоомын талбай руу унасан байна.

Цагдаагийн шалгалтаар тухайн ажлыг 50 гаруй насны жолооч болон 20 гаруй насны хууль бусаар оршин сууж байсан монголын иргэн хамт гүйцэтгэж байсаныг тогтоожээ. Улмаар цагдаагийн байгууллагаас уг хоёр хүнийг баривчлах хүсэлт гаргасан байна.

Н.Ука

Ерөнхий сайд Н.Учрал тайлбар хийв
Ерөнхий сайд Н.Учрал тайлбар хийв
 
Эрт илрүүлэгт 198,302 хүүхэд хамрагджээ
Эрт илрүүлэгт 198,302 хүүхэд хамрагджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.