
Ерөнхий сайд Н.Учрал холбогдоод буй асуудлын талаар Авлигатай тэмцэх газрын олон нийттэй харилцах төвийн гадна талбайд мэдээлэл хийлээ.
Түүний ээж Ж.Цэцэгмаагийн эзэмшдэг "Их засаг кингс" ахлах сургуульд төсвийн мөнгөөр 3.5 тэрбум төгрөг төсөвлөсөн тухай мэдээлэл олон нийтийн дунд тараад буй билээ.
Тэрбээр "Төсвийн хууль дээр байхгүй асуудлаар хүнийг гүтгэж харлуулах, хоосон улс төржилт хийж байна. Энэ төсвийг унагаах гэсэн үйлдэл байх. Тийм учраас үүний үнэн мөнийг олж тогтоох ёстой гэж үзлээ. Манай гэр бүлийн нэр хүндэд халдах шаардлагагүй. Манай хамаарал бүхий сургуулиуд төр засагт ямар ч хүсэлт тавиагүй. Хувийнхаа үйл ажиллагааг л явуулж байгаа. Төсвийн хууль дээр нэгд нэгэнгүй заачихсан байгаа" гэв.
Мөн "Албан хаагч нар ажлын төлөвлөгөө ч юм уу эксел файл явуулж, миний нэр хүндэд халдаж байна" гэж мэдэгджээ.
С.ЭНХ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.