56 саяын ХОГИЙН САВ, Мандуул дарга аа тайлбарлах уу?
 

56 саяын ХОГИЙН САВ, Мандуул дарга аа тайлбарлах уу?

Чингэлтэй дүүрэгт нэг бүр нь 56 сая төгрөгийн үнэтэй “ухаалаг хогийн сав” хэдийнээ 74 ширхэг болжээ. Нэгж үнээр тооцвол нийт өртөг нь 4.144 тэрбум төгрөг.

Гэтэл 2025 оны Чингэлтэй дүүргийн төсөвт “Ухаалаг хогийн сав” байршуулалтад 1.5 тэрбум төгрөг тусгасан байна. 2026 онд ч дахин 24 ширхэг суурилуулсан гэх мэдээлэл бий.

Тэгэхээр асуулт энгийн. Нэг хогийн савыг яагаад 56 сая төгрөгөөр авч байна вэ?

Энэ үнэд газар доорх байгууламж, тоног төхөөрөмж, программ, суурилуулалт, чип, үйлчилгээ бүгд багтсан уу? Нэгж үнийн задаргаа нь хаана байна? Тендерээр хэн шалгарсан, ямар үндэслэлээр энэ үнийг зөвшөөрсөн бэ?

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Мандуул аа, татвар төлөгчдийн мөнгөөр авч байгаа 56 саяын нэг хогийн савны үнийг иргэдэд тайлбарлана уу. "Ухаалаг хогийн сав” байж болно.
Харин үнэ нь яагаад ийм өндөр байгааг тайлбарлах нь бүр ч ухаалаг шийдэл байх ёстой.

Н.СҮРЭН

Сангийн сайд З.Мэндсайхан Ерөнхий сайдаа ӨМӨӨРӨВ
Сангийн сайд З.Мэндсайхан Ерөнхий сайдаа ӨМӨӨРӨВ
 
ШШГЕГ 7 тэрбум төгрөгөөр Ниссан Патрол Y-63 маркийн 23 ширхэг машин авчээ
ШШГЕГ 7 тэрбум төгрөгөөр Ниссан Патрол Y-63 маркийн 23 ширхэг машин авчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.