
Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий буюу түүний ээж Ж.Цэцэгмаагийн нэр дээр байх “Их Засаг Кингс Скүүл” сургуульд 3.5 тэрбум төгрөг төсөвлөсөн тухай мэдээллийг бид өмнө мэдээлсэн. Мөн энэ талаар Боловсролын яамнаас зарласан ачаалал тэнцвэржүүлэх, төрөлжүүлэх чиглэлийн санхүүжилт гэж тайлбарласан байдаг.
Харин тус төсвийн талаар Сангийн сайд З.Мэндсайханаас тодруулав. Гэтэл тэрбээр "Төсөв дээр бид энэ энэ сургуульд өгнө өө гэж тараагаагүй. Би энийг одоо хаанаас тарааж байгааг нь ойлгохгүй байна. Би төсвөө өргөн барьсан сайд нь би байна. Энэ 50 тэрбум төгрөг зарцуулагдаагүй байна. Энэ 50 тэрбум төгрөгийг гэртээ ойрхон сургууль хөтөлбөрт хэрэгжүүлэхийн тулд бид нар төсөв дээрээ тавьж орж ирээд хэрэгжүүлэх үү, үгүй юү гэдгээ Улсын Их хурал хэлэлцээд явж байна" гэв.
Яг үнэндээ ийм "бөөрөнхийлсөн" хариултаар Ерөнхий сайдаа хаацайлж байгаа нь илэрхий. Бүхэл бүтэн Сангийн сайд атал өргөн барьсан төсвөө мэдэхгүй байгаа нь илт.
Тус баримтыг "Их Засаг Кинг" сургуульд 640 хүүхдээр тооцож, 3.520.000.000 /Гурван тэрбум таван зуун хорин сая/ төгрөг өгөхөөр төсвийн тодотголд багтааж" Байнгын хороодоор хэлэлцүүлсэн талаар Цахиур.мн сайт мэдээлэл оруулсан байдаг. Мөн байнгын хорооны гишүүдэд тарааж өгсөн цаасан баримт хүртэл байгаа атал. "Би ийм төсөв оруулаагүй" гэх нь өөрөө "мэдэн будилж" буй хэрэг гэхэд хилсдэхгүй.
Ийнхүү Ерөнхий сайдыг цээжээрээ хамгаалах нь суудлаа хадгалж үлдэх "хөөрхийлөлтэй" арга мэт харагдана.
С.ЭНХ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.