Н.Учрал: Холын замд нөхөр хэрэгтэй
 

Н.Учрал: Холын замд нөхөр хэрэгтэй

Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож үг хэллээ.

Тэрбээр Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай баримталж ирснийг онцлоод, улс орнуудын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг харилцан хүндэтгэх нь тогтвортой хамтын ажиллагааны үндэс болохыг тэмдэглэлээ.

May be an image of boat racing, sailboat and text

Мөн өнөөгийн сорилт, эрсдэлийн үед харилцан итгэлцэл, сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагаа улам чухал болж буйг онцолж, “Холын замд нөхөр хэрэгтэй” хэмээн тодотгов.

Улс орнуудын ялгаатай байдлыг харилцан хүндэтгэж, нийтлэг эрх ашгийн хүрээнд хамтран ажиллах нь бүс нутгийн тогтвортой хөгжил, энх тайван, харилцан ашигтай эдийн засгийн харилцааг бэхжүүлэхэд чухал нөлөөтэй гэсэн юм.

Монгол Улсын Засгийн газар “Чөлөөлье” үндэсний санаачилга, “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” бодлогыг хэрэгжүүлж, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгчдэд тулгарч буй саад бэрхшээлийг үе шаттай арилгаж, төрийн оролцоог оновчтой болгон, хувийн хэвшлийн бүтээлч хүч, хөрөнгө оруулалт, бүтээмж, ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч байгааг онцлов.

May be an image of text

Мөн эдийн засгийн эрх чөлөөний багц хуулийг батлан хэрэгжүүлснээр хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, маргааныг олон улсын арбитраар шийдвэрлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт татах боломжийг өргөжүүлэх, зарим салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын хязгаарлалтыг үе шаттай бууруулах зэрэг бизнесийн орчны шинэ боломжууд нээгдэж байна.

May be an image of dais, newsroom and text that says 'EASTERN ECONOMIC FORUM 3HrPECC лb RESS EATOEC EASTERN ECONOMIC BOCTo4HblЙ ECONOMIC 3KOHOMИ4ECKИЙ 3KOMOMИ4ECKИЙ 3KOHOMИ4 FORUM ФOPyM'

Жүжигчин Цогтоогийн эхнэр анх удаа АМ НЭЭВ
Жүжигчин Цогтоогийн эхнэр анх удаа АМ НЭЭВ
 
Богд Ууланд самар түүсэн 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Богд Ууланд самар түүсэн 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.