Өсвөр насны хөвгүүдийг кофе шопод орохыг ХОРИГЛОЖЭЭ
 

Өсвөр насны хөвгүүдийг кофе шопод орохыг ХОРИГЛОЖЭЭ

Өмнөд Солонгосын нэгэн кофе шоп дунд болон ахлах ангийн хөвгүүдийг орохыг хориглосон нь маргаан дагуулж эхэлжээ.

Зарим хүмүүс үүнийг бизнес эрхлэгч өөрийн орон зайдаа хүссэнээрээ үйл ажиллагаа явуулах эрхтэй гэж үзэж байгаа бол үүнийгэ эсэргүүцэж буй иргэд энэхүү үйлдэл нь нийгмийн тодорхой хэсгийг ялгаварлан гадуурхаж буй үйлдэл хэмээн үзэж буйгаа илэрхийлсээр байна.

Тус кофе шоп үүдэндээ "Дунд болон ахлах ангийн сурагч хөвгүүд бүлгээрээ орж ирэхийг хориглоно" хэмээн бичсэн байх аж. Уг кафе энэхүү хоригийг гаргах болсон шалтгаанаа хөвгүүд зүй бус үг хэллэг ихээр хэрэглэж, орчноо бохирдуулдаг, бусад үйлчлүүлэгчдийн тав тухыг ихээр алдагдуулдагтай холбон тайлбарлажээ. Мөн энэхүү үйлдлээ аргагүйн эрхэнд гаргасан шийдвэр учир ойлгохыг хүсжээ.

БНСУ-д тодорхой бүлэг хүмүүсийг орохыг хориглох хандлага ойролцоогоор арваад жилийн өмнөөс гарч эхэлжээ. Тухайлбал, хүүхэдгүй бүс, ахмад настнуудыг орохыг хориглох бүс, шивээстэй хүмүүс орохыг хориглох бүс, дунд насны хүмүүсийг орохыг хориглох бүс зэрэг бүсүүд газар авч, үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлох болсон байна. Монгол хүмүүсийг орохыг хориглох бүс ч мөн тус улсад бий.

Энэхүү үйлдлийг тус улсын Хүний эрхийн үндэсний комиссоос ялгаварлан гадуурхалтын нэг хэлбэр мөн хэмээн үздэг ч энэхүү үзэгдэл өнөөг хүртэл байсаар байна.

Төрөлт буурсаар байвал ирээдүйд бид ажиллах хүчний ХОМСДОЛД орно
Төрөлт буурсаар байвал ирээдүйд бид ажиллах хүчний ХОМСДОЛД орно
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ | -5 градус хүрч, ЦОЧИР хүйтэрнэ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ | -5 градус хүрч, ЦОЧИР хүйтэрнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.