
Энэ жил улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтыг “ТОМУУГИЙН ЭСРЭГ ХАМТДАА” уриан дор зохион байгуулж, томуугийн дэгдэлт эхлэхээс өмнө зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулах зорилгоор өмнөх жилүүдээс эрт буюу 9 дүгээр сарын 4-нөөс эхлүүлж байна.
Э.Батшугар : Манай улсад томуугийн дэгдэлт 10 дугаар сараас эхэлж, 1–2 дугаар сард оргил үедээ хүрдэг. Тиймээс энэ жил вакцинжуулалтыг эрт эхлүүлж, томуугийн дэгдэлтээс өмнө зорилтот бүлгийн хүн амаа дархлаажуулахад анхаарч байна.
ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДЭЭ БҮРЭН ХАМРУУЛНА
Өнгөрсөн онд Монгол Улсын Засгийн газар 300 мянган хүн тун томуугийн вакцин авч, зорилтот бүлгийн хүн амын 99 хувийг дархлаажуулсан.
Харин энэ жил вакцины тоог 500 мянган хүн тун болгон нэмэгдүүлж, зорилтот бүлгийн иргэдээ бүрэн хамруулахыг зорьж байна.
- 6 сартайгаас 6 насны хүүхэд
- Жирэмсэн эмэгтэй
- 65 болон түүнээс дээш насны ахмад настан
- Архаг хууч өвчтэй иргэд зэрэг зорилтот бүлгийн иргэдэд вакциныг үнэ төлбөргүй хийнэ.
ДЭМБ-аас зөвлөмж болгосон, БНСУ-д үйлдвэрлэсэн 4 цэнт вакциныг Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан худалдан авлаа.
Судалгаагаар 1–5 насны хүүхдийг вакцинд хамруулснаар томуугийн улмаас эмнэлгийн тусламж авах эрсдэл 75.2 хувиар буурсан байна.
Улсын хэмжээнд 600 гаруй эрүүл мэндийн нэгжийн 1300 гаруй эмч, мэргэжилтэн дархлаажуулалтын ажлыг зохион байгуулна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.