
Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгийн алдартай байгалийн тогтоцын нэг болох Мэлхий хадыг хааж, өндөр хүчдэлийн шон босгох мэргэн санаа чухам хэнийх вэ?
Цаг хугацааны эрхээр яст мэлхий мэт харагдах болсон уг хадыг үзэхийн тулд дотоод бодон гадаадын мянга мянган жуулчин уг газрыг зорин ирдэг.
Гэтэл энэхүү хадны яст мэлхий мэт харагддаг цорын ганц өнцөгт ийнхүү өндөр хүчдэлийн шон байрлуулжээ. Ингэснээр дотоод болон гадаадын жуулчдын гэрэл зурагт байгалийн өвөрмөц тогтоц бус өндөр хүчдэлийн шон мөнхрөх нь.
Үүгээр ч зогсохгүй хажууд нь хоёр давхар барилга барьж байх ба ямар эрх мэдэлтэн, эсвэл мэргэжилтэн ийнхүү мэргэн санаа сэдэж, Тэрэлжийн бэлгэ тэмдэг болсон Мэлхий хадыг халхлах шийдвэр гаргасан бэ? Тухайн хүнийг олон нийт эсэргүүцэн, сошл орчинд шүүмжилж эхэлжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.