- Цацраг идэвхт хаягдал, цөмийн түлшийг Монгол Улсын хилээр оруулах, дамжин өнгөрүүлэхийг хориглохоор хуулийн төсөлд тусгасан.
- Төрийн эзэмшлийн хувь хэмжээг Монгол Улсын эдийн засагт үр ашигтай байх хувилбараар Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал өөр өөр хувилбараар тогтоож болохоор төсөлд тусгажээ. Тухайлбал бүтээгдэхүүн хуваах гэрээ, АМНАТ-ыг өсөн нэмэгдүүлэх гэх мэт дан ганц 34 хувийг төр эзэмших биш өөр хувилбаруудыг нээлттэй болгож байна.
- Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай, үйлдвэрийн хаалт, нөхөн сэргээлт, хаалтын дараах засвар арчилгаанд зарцуулах мөнгөн хөрөнгийг төрийн дансанд байршуулах, холбогдох журмыг Засгийн газар батлах, хөрөнгө оруулалтын гэрээг 10 хүртэл жилийн хугацаатай байгуулахаар заасныг 20 хүртэлх жил болгон өөрчлөхөөр оруулжээ.
- Цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тухайн ураны хүдрийн баяжмалын борлуулалтын үнэлгээний 5.0 хувь байхаар тусгасан байна.
- Улсын Их Хурал цацраг идэвхт ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг өөрөөр тогтоох тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг тухайн ордын онцлог, ашигт малтмалын зах зээлийн үнийн түвшинг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтоохоор төсөлд тусгажээ.
Цөмийн энергийн тухай хуулийн төслийн ОНЦЛОХ заалтууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.