Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ус зайлуулах шугам угсарч байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ус зайлуулах шугам угсарч байна

/2024.05.10/: НИТХ-ын ээлжит XXII хуралдаан дөрөвдүгээр сарын 18-ны өдөр болж, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг 100 хувь нийслэлийн өмчид шилжүүлэн авсан.

Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар гуравдугаар сарын 15-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллахдаа борооны ус ихээр тогтдог байршлуудад ус зайлуулах шугам суурилуулах үүрэг өгсөн юм.

Үүний дагуу “Геодези усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1200 метр ус зайлуулах шугам угсарч байна.

Тус ажлыг дөрөвдүгээр сарын 29-нд эхэлсэн бөгөөд шугам, хоолой суурилуулах ажил 90 хувьтай үргэлжилж буй. Ажил төлөвлөгөөний дагуу тавдугаар сарын 13-нд дуусаж, ухсан зам, нүхийг нөхөн сэргээх ажил эхэлнэ. Уг ажлыг хийснээр Төв цэнгэлдэх хүрээлэн бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болох юм.

Эх сурвалж: НЗДТГ

Приус автомашины таван бул мултарсан тул жолоочийн дуудлагаар зөөвөрлөж байжээ
Приус автомашины таван бул мултарсан тул жолоочийн дуудлагаар зөөвөрлөж байжээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо