Приус автомашины таван бул мултарсан тул жолоочийн дуудлагаар зөөвөрлөж байжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Приус автомашины таван бул мултарсан тул жолоочийн дуудлагаар зөөвөрлөж байжээ

/2024.05.10/: Цахим орчинд Приус-20 маркийн автомашиныг ачигч автомашин хөндлөн байдлаар зөөвөрлөж байгаатай холбоотой мэдээлэл тавигдсан.

Уг мэдээллийг Цагдаагийн байгууллагаас шалгахад Т.Приус маркийн автомашин хөдөлгөөнд оролцох үед 5 бул мултарч, улмаар автомашины жолооч нь ачилтын байгууллагад хандаж, зам чөлөөлөх арга хэмжээг авхуулсан байна.

Тээврийн хэрэгслийн техникийн байдлаас шалтгаалсан, зайлшгүй зогсолт хийх тохиолдол гарч, жолоочийн хүсэлтээр зорчих хэсгийг чөлөөлөх арга хэмжээ авагдсан байх тул аливаа асуудлыг нэг талаас харж холбогдогч нарын нэр хүнд, сэтгэл санаанд сөргөөр нөлөөлөх, үзэл бодлоо илэрхийлж дүгнэлт хийхгүй байхыг зөвлөе.

“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулжээ
“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулжээ
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.