/2024.05.06/: Легог аргачлалын дагуу угсарснаар хүүхдийн математик сэтгэлгээ, тархины хурд, гарын жижиг булчин хөгждөг.
Өөрөөр хэлбэл хүүхдийн хөгжилд эерэг нөлөөтэй юм. Тиймээс “I’m Brick” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жилээс эхэлж “Мини робокон” тэмцээнийг Баянзүрх дүүрэгт зохион байгуулж эхэлсэн.
Анхны тэмцээнд 9 цэцэрлэг оролцож байсан бол энэ удаад 20 цэцэрлэгийн баг тамирчид өрсөлдлөө.
Хамгийн чухал нь эцэг эхтэйгээ хамт багаараа даалгавар гүйцэтгэдэг учраас хүүхэд багаасаа багаар ажиллах ур чадварт суралцдаг байна. Энэ удаагийн тэмцээнийг Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэс, Болор толь мэргэжлийн хөгжлийн бүлэг хамтран зохион байгууллаа.
Эх сурвалж: БЗД