“Аrtweek 2024” үзэсгэлэн, арга хэмжээ өчигдөр Пассаж урлагийн орон зайд нээлтээ хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Аrtweek 2024” үзэсгэлэн, арга хэмжээ өчигдөр Пассаж урлагийн орон зайд нээлтээ хийлээ

/2024.05.06/: Соёлын Яамнаас санаачлан Монголын Урчуудын Эвлэлтэй хамтран хэрэгжүүлж буй Дүрслэх урлагийн долоо хоног ARTWEEK 2024 үзэсгэлэн, арга хэмжээ өчигдөр Пассаж урлагийн орон зайд нээлтээ хийлээ.

Их хотын залуус, урлагт хайртай хэн бүхний хүсэн хүлээдэг баяр болсон Artweek 2024 энэ жил хотын төв цэгт МУЭ-ийн хуучнаар Монументаль чимэглэлийн үйлдвэр байсан Пассаж төв, Чингис хаан Үндэсний музей, МУЭ-ийн Арт галерей болон уран бүтээлчдийн Нэгдсэн урлан, Хүүхдийн урлан бүтээх төв зэрэг 4 обьектoд зохион байгуулагдаж жилээс жилд хүрээгээ тэлсээр байна.

Artweek 2024 арга хэмжээнд Пассаж урлагийн орон зайд 25 уран бүтээлчийн 90 бүтээлийн үзэсгэлэн, МУЭ-ийн Арт Галерейд 7 уран бүтээлчийн 10 бүтээлийн үзэсгэлэн тавдугаар сарын 05-12-ны өдрүүдэд 10:00-22:00 цагийн хооронд олон нийтэд нээлттэй хүрч ажиллана.

May be art of ‎2 people and ‎text that says '‎EADY4 EADY4NEXT ع READY‎'‎‎

Artweek урлагийн долоо хоногийн хүрээнд Artfair үзэсгэлэн худалдааг Хүүхдийн урлан бүтээх төвд нээж, МУЭ-ийн хөдөө орон нутгийн салбараас нийт 14 аймгийн 35 уран бүтээлчийн 300 гаруй бүтээл олон нийтэд хүрсэн бол МУЭ-ийн Нэгдсэн урланд 132 уран бүтээлчийн 500 гаруй бүтээлүүд нээлттэй урлан хөтөлбөрөөр үзэгчдийн хүртээл болж байна.

Эх сурвалж: Соёлын яам

Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийнэ
Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.