Бразилд болсон үерийн улмаас 75 хүн амиа алдаж, 100 гаруй хүн сураггүй алга болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бразилд болсон үерийн улмаас 75 хүн амиа алдаж, 100 гаруй хүн сураггүй алга болжээ

People wade through flood waters in Canoas, at the Rio Grande do Sul state, Brazil, May 5, 2024. REUTERS/Amanda Perobelli

/2024.05.06/: Бразилийн өмнөд хэсгийн Рио-Гранде-ду-Сул мужид сүүлийн долоо хоногт болсон их хэмжээний үерийн улмаас 75 хүн амиа алдаж, 103 хүн сураггүй алга болсон гэж орон нутгийн эрх баригчид мэдэгдлээ.

Мөн борооны улмаас 88,000 гаруй хүн гэр орноо орхин гарсан гэж мужийн иргэний хамгаалалтын албаныхан ням гарагт мэдэгдэв. Ойролцоогоор 16,000 хүн сургууль, биеийн тамирын заал болон бусад түр хоргодох байранд хоргодсон байна.

Үерийн улмаас тус муж даяар хөрсний гулгалт үүсч, гүүрүүд нуржээ. Мөн цахилгаан, холбоо тасарсан байна. 800,000 гаруй хүн цэвэр усны хангамжгүй байгаа гэж иргэний хамгаалалтынхан Корсан усны компанийн тоо баримтаас иш татан мэдээллээ.

Эх сурвалж: Aljazeera

Япон улсын Батлан хамгаалахын дэд сайд Макото Оники Монгол Улсад ажлын айлчлал хийлээ
Япон улсын Батлан хамгаалахын дэд сайд Макото Оники Монгол Улсад ажлын айлчлал хийлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.