Япон улсын Батлан хамгаалахын дэд сайд Макото Оники Монгол Улсад ажлын айлчлал хийлээ
 

Япон улсын Батлан хамгаалахын дэд сайд Макото Оники Монгол Улсад ажлын айлчлал хийлээ

May be an image of 7 people and text

/2024.05.06/: Монгол, Япон хоёр орны Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Батлан хамгаалахын дэд сайд Макото Оники 2024 оны тавдугаар сарын 05-06-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийлээ.

Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай Япон Улсын Батлан хамгаалахын дэд сайд Макото Оникиг хүндэтгэн угтаж, албан ёсны яриа хэлэлцээ хийж, хоёр талын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

May be an image of 11 people and text

Талууд хамтын ажиллагааны хүрсэн түвшинг бататгаж, өнгөрсөн хоёрдугаар сард хийсэн Батлан хамгаалахын сайд нарын уулзалтаар ярилцсан ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх, батлан хамгаалахын судалгаа, шинжилгээг хөгжүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэргийг харилцан тохиролцлоо.

Айлчлалын хүрээнд Япон Улсын Батлан хамгаалахын дэд сайд Макото Оники Япон иргэдийн дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүлж, мөн Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалд зочилж, тус командлалын үйл ажиллагаатай танилцав.

Эх сурвалж: БХЯ

Цэргийн ангиас олон тооны сумыг хууль бусаар авч худалдаалах гэж байсан хэргийг илрүүлжээ
Цэргийн ангиас олон тооны сумыг хууль бусаар авч худалдаалах гэж байсан хэргийг илрүүлжээ
 
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.