/2024.05.06/: Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 21 аймгийн 54 суманд гамшиг, аюулт үзэгдэл, ослын 135 удаагийн тохиолдол бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 23 иргэний амь насыг авран хамгаалсан юм.
Нийт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 114 нь гал түймэр, 20 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
Харин гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас таван хүн гэмтэж, бэртжээ.
Эх сурвалж: ОБЕГ