Б.Баасанхүү Их дуулгаас алтан медаль хүртлээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баасанхүү Их дуулгаас алтан медаль хүртлээ

Тажикистан Душанбе хотод жүдо бөхийн олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээн тавдугаар сарын 3-5-нд болж байна.

Тэмцээнд 65 орны 390 (эрэгтэй 204, эмэгтэй 186) тамирчин өрсөлдөх бол манай улсаас 17 (эрэгтэй найм, эмэгтэй ес) жүдоч зодоглож байна.

Өнөөдөр тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн шигшээ барилдаанд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү Туркийн бөхийг нэмэлт цагт торгуулиар ялсанаар алтан медаль хүртлээ.

Тэрбээр өнгөрсөн жилийн тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан ба саяхан Ази тивийн дэвжээнээс алтан медаль хүртсэн билээ. Удахгүй дэвжээнд 57 кг-ын жингийн хүрэл медалийн төлөө гавьяат тамирчин Л.Энхрийлэн барилдах юм

Чингис хааны музейд анх удаа дэлхийн сонгодог зураачийн бүтээл дэлгэгдлээ
Чингис хааны музейд анх удаа дэлхийн сонгодог зураачийн бүтээл дэлгэгдлээ
 
АЙЛЧЛАЛ: БНХАУ-ын дэд дарга  ХАНЬ ЖӨН-ийг угтах ёслол болов
АЙЛЧЛАЛ: БНХАУ-ын дэд дарга ХАНЬ ЖӨН-ийг угтах ёслол болов
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.