Чингис хааны музейд анх удаа дэлхийн сонгодог зураачийн бүтээл дэлгэгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чингис хааны музейд анх удаа дэлхийн сонгодог зураачийн бүтээл дэлгэгдлээ

May be an image of 6 people and text

/2024.05.03/: Монголд орчин цагийн музей үүсэн байгуулагдасаны 100 жилийн ой энэ онд тохиож буй.

Ойн хүрээнд Чингис хаан Үндэсний музей Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр хамтарч, БНИУ-ын сэргэн мандалтын төлөөлөгч, гэрэл сүүдрийн мастер алдарт зураач Караважжогийн “МАГДАЛЭНИЙ НАМИНЧЛАЛ” эх зургийг Монгол Улсад анх удаа дэлгэж, Монголын ард түмэнд, Монголд зочлон ирсэн хүн бүхэнд хоёр сарын хугацаанд танилцуулах боломжийг нээж өгч байна.

Үзэсгэлэнг нээж Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун хэлсэн үгэндээ “Музейн 100 жилийн түүхэнд анх удаа дэлхийн сонгодог зураачийн бүтээл Монгол Улсад гарч байгаа. Итали-Монголын соёл, шинжлэх ухаан, урлагийн хамтын ажиллагааны нэг толь болно гэж үзэж байна.

May be art

Музейн барилга Чингис хааны алтан хөшөөг Италийн флоренцид хийснийг бид хүлээж аваад байна. МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгаар Чингис хааны Үндэсний музей байгуулагдсанаас хойшхи хоёр жил гаруйн хугацаанд дэлхийн урлаг, соёлын томоохон төвүүдтэй хамтарч ажиллаж байна.

Чингис хаан Үндэсний музей байгуулагдсанаар дэлхийн сонгодог бүтээлүүд, монголын гадаадад байгаа соёлын өвүүд монголд үзэсгэлэн гаргах бололцоотой, монголынхоо соёлын өвийг дэлхий дахинд түгээх, дэлхийн соёлоос хүртэх боломж бүрдсэн” гэдгийг онцлов.

May be an illustration of 1 person

May be art of turtle

Эх сурвалж: Чингис хааны үндэсний музей

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэв
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэв
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.