Душанбегийн дэвжээнд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 17 жүдоч барилдана
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Душанбегийн дэвжээнд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 17 жүдоч барилдана

/2024.05.03/: Тажикистан Душанбе хотод жүдо бөхийн олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээн тавдугаар сарын 3-5-нд болно.

Тэмцээнд 65 орны 390 (эрэгтэй 204, эмэгтэй 186) тамирчин өрсөлдөх бол манай улсаас 17 (эрэгтэй найм, эмэгтэй ес) жүдоч зодоглох юм.

Тэмцээний эрэгтэйчүүдийн

  • 60 кг-ын жинд Н.Мэндсайхан,
  • 66 кг-д Ө.Бямбасүрэн, Л.Сумъяа,
  • 73 кг-д Б.Эрхэмбаяр, Ж.Энхтөр,
  • 81 кг-д Г.Болор-Очир,
  • -100 кг-д Б.Гончигсүрэн,
  • +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар хүч үзнэ.

Харин эмэгтэйчүүдийн

  • 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү,
  • 52 кг-д Б.Уранзаяа,
  • 57 кг-д Л.Энхрийлэн,
  • 63 кг-д Б.Ганхайч,
  • 70 кг-д Б.Ням-Эрдэнэ,
  • -78 кг-д О.Хүслэн,
  • +78 кг-д А.Адъяасүрэн, Д.Номинзул нар барилдана.

Эх сурвалж: БТСУХ

Орангутан эмийн ургамал ашиглан өөрийнхөө шархыг эдгээжээ
Орангутан эмийн ургамал ашиглан өөрийнхөө шархыг эдгээжээ
 
Монгол, Туркменистаны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх 14 баримт бичигт гарын үсэг зурлаа
Монгол, Туркменистаны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх 14 баримт бичигт гарын үсэг зурлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.