Б.Жаргалмаа: Монополь компаниуд 4-5 дахин цэвэр ашиг хийж, эмийн үнийг өсгөж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жаргалмаа: Монополь компаниуд 4-5 дахин цэвэр ашиг хийж, эмийн үнийг өсгөж байна

/2024.05.02/: “Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэж байгаа эм, зайлшгүй шаардлагатай хөнгөлттэй эмийн жагсаалтыг гаргаж байгаа албан тушаалтнууд бүгд буруу нөлөөлөл үзүүлсэн, хамаарал бүхий байсан гэж Түр хороо үзээгүй.

Тодорхой хэмжээнд нөлөө бүхий албан тушаалтнууд байна гэдгийг гаргаж тавьсан. Одоо хууль хяналтын байгууллага шалгаж, тогтоох ёстой. Нөгөө талаар эмийн салбарт төрийн бодлого үгүйлэгдэж байна. Эмийг хэрхэн бүртгэх, хуваарилах, үнийн дээд хязгаарыг хэрхэн тогтоох вэ гэдэгт төр бодлогоо гаргах зайлшгүй шаардлага байгаа нь тодорхой болсон. Ганцхан жишээ хэлэхэд, эмийн салбарт ажиллаж байгаа монополь компаниудын олсон 4-5 дахин цэвэр ашиг иргэдийн халаасыг тэмтэрсэн эмийн үнийн өсөлт байсан нь тодорхой харагдлаа.

Одоо Эрүүл мэндийн яам болон энэ салбарт ажиллаж буй албан тушаалтнууд нөлөө бүхий хамааралтай асуудлаа цэгцлэх, Авлигатай тэмцэх газар болон хууль хяналтын байгууллага арга хэмжээ авах асуудал үлдлээ. Энэ шаардлага хангагдсанаар ард иргэд чанартай эм хэрэглэх, хууль бус үнийн өсөлтөд нэрвэгдэхгүй байх боломжийг нээж өгнө.

Эх сурвалж: УИХ

М.Оюунчимэг: Монгол хүний эрүүл мэндээр бизнес хийдэг үйлдлийг таслан зогсооно гэдэгт итгэлтэй байна
М.Оюунчимэг: Монгол хүний эрүүл мэндээр бизнес хийдэг үйлдлийг таслан зогсооно гэдэгт итгэлтэй байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.