Ууланд алхаж байсан иргэний бие муудаснаас нас баржээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ууланд алхаж байсан иргэний бие муудаснаас нас баржээ

/2024.04.30/: Баянхонгор аймаг, Баянговь сумын “Их богд” ууланд 7 хүн аялж байснаас 1 хүний бие муудсан тул уулнаас буулгаж өгнө үү гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 22:10 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, сумын Цагдаагийн хэсэг, аймгийн Шүүх шинжилгээний газрын алба хаагчдыг очиход иргэн Э 56 настай, эмэгтэй “Их богд” ууланд нас барсан байсан тул цогцсыг өчигдөр өдрийн 17:30 цагт уулнаас буулгаж аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Өнөөдөр багавтар үүлтэй, 18-20 хэмийн дулаан байна
Өнөөдөр багавтар үүлтэй, 18-20 хэмийн дулаан байна
 
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.