Дархан хотод гадны 43.2 сая еврогийн зээл, 4 сая еврогийн буцалтгүй тусламжаар эмнэлэг барина
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дархан хотод гадны 43.2 сая еврогийн зээл, 4 сая еврогийн буцалтгүй тусламжаар эмнэлэг барина

/2024.04.29/: Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны зээл, тусламжаар Дархан хотод олон улсын чанарын шаардлага хангасан төвийн бүсийн томоохон эмнэлгийг барих ажил эхэлсэн.

Тэгвэл уг ажлын талаар ebrd.com сайтад нийтэлсэн мэдээг орчуулан хүргэж байна.

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ) нь Монгол Улсын Засгийн газарт 43.2 сая ам.долларын зээл, таван сая еврогийн хөрөнгийн буцалтгүй тусламжаар Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийж байна.

Энэ хөрөнгөөр Дархан хотод 250 ортой шинэ эмнэлгийн зураг төслийг боловсруулж, барьж, тохижуулах аж.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, зүрх судас, хорт хавдрын өвчлөлийн нас баралтыг бууруулах нь Монгол Улсын стратегийн тэргүүлэх зорилтуудын нэг юм. Тус улсын нийгмийн эрүүл мэндийн дэд бүтэц ерөнхийдөө хоцрогдсон тул тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд тогтвортой хөрөнгө оруулалт шаардлагатай байна.

ЕСБХБ-ны санхүүжилт нь Монгол Улсын нас баралтын тэргүүлэх шалтгааны оношилгоо, эмчилгээг Дархан хотод орон нутагт ашиглах боломжтой орчин үеийн бүсийн эмнэлгийг барьж байгуулахад дэмжлэг үзүүлэх замаар эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилготой юм.

Орчин үеийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ шинэ барилга нь илүү эко болж, эрчим хүчний хэмнэлт, ус хэмнэлт, барилгын сүүлийн үеийн материал ашиглах зэрэг өндөр стандартуудыг бий болгохоор төлөвлөсөн байна.

Эцсийн дүндээ уг төсөл нь олон улсын Excellence in Design for Efficiency (EDGE) гэрчилгээг авах зорилготой аж. Эмнэлгийн барилга олон улсын стандартад нийцсэн бол тус улсын анхны EDGE гэрчилгээтэй [бүс нутгийн] нийтийн барилга болж, салбарынхаа хөгжлийн гарцыг тогтоохоор зорьж байгаа гэв.

Хамтын ажиллагааны нэг хэсэг болох ЕСБХБ нь мөн жендэрийн суурь хүчирхийлэлийн эсрэг үйл ажиллагааг (GBVH) сурталчлах кампанит ажил болон өвчтөнүүдэд анхаарал халамж тавих тусгай ажилтнуудтай тоглоомын өрөөтэй болох зэрэг бусад үйлчилгээг нэвтрүүлэх замаар эмэгтэйчүүд, хүүхдүүдэд чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжийг дэмжих болно.

Хөрөнгө оруулалтыг ЕСБХБ-ны Тогтвортой дэд бүтцийн сан болон Японы засгийн газрын техникийн тусламжаар дэмжиж байгаа юм.

2024 оны дөрөвдүгээр сарын байдлаар ЕСБХБ 140 төслөөр Монгол Улсын эдийн засагт 2.3 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Эдгээр хөрөнгийн 90 орчим хувийг хувийн хэвшлийн компаниудыг дэмжихэд зориулав.

Эх сурвалж: ebrd.com

Ял эдлүүлэх ажиллагааны хууль, журмыг зөрчсөн 500 орчим зөрчил илрүүлжээ
Ял эдлүүлэх ажиллагааны хууль, журмыг зөрчсөн 500 орчим зөрчил илрүүлжээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.