/2024.04.29/: Бүх нийтийн их цэвэрлэгээ Баянзүрх дүүрэгт үргэлжилж байна.
Мөн цэвэрлэгээ хийгдсэн байршлуудад ариутгалын хийгдэж эхэлсэн бөгөөд нийт 240 мянган м.кв талбайд ариутгалд хийгджээ.
Эрүүл мэндийн байгууллагаас гэдэсний халдварт өвчин цаашид нэмэгдэх хандлагатайг байгааг сэрэмжлүүлсэн тул халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс дээрх ажлыг зохион байгуулж байгаа аж.
Цаашид нийтийн эзэмшлийн талбай, үерийн байгууламж, үерт өртсөн айл өрхийн хашаа зэрэг нийтдээ нэг сая м.кв талбайд цаашид ариутгал хийгдэнэ.
Дүүргийн хэмжээнд малын сэг, зэм устгах ажлыг өнгөрсөн долоо хоногоос зохион байгуулж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор сэг зэм ихтэй газруудад мөн ариутгал хийгдэнэ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.