Кенид долоо хоног үргэлжилсэн аадар борооны улмаас далан задарч, 35 хүн амь үрэгджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Кенид долоо хоног үргэлжилсэн аадар борооны улмаас далан задарч, 35 хүн амь үрэгджээ

A man swims from a submerged church compound, after the River Tana broke its banks following heavy rains at Mororo, border of Tana River and Garissa counties, North Eastern Kenya, on April. 28, 2024.

/2024.04.29/: Кенийн өмнөд хэсэгт хэдэн долоо хоног үргэлжилсэн аадар борооны улмаас далан задарч, байшин, машин техникийг сүйрүүлжээ.

Уг ослын улмаас 35 хүн амиа алдаж, олон арван хүн сураггүй болоод байна.

Кенийн Накуру тойргийн Май Махиугийн ойролцоох аврах багийнхан шавар, хог хаягдлыг ухаж, амьд үлдсэн хүмүүсийг олохоор ажиллаж байгаа бөгөөд амиа алдагсдын тоо үлэмж ихээр нэмэгдэж магадгүй гэж амбан захирагч Сюзан Кихика анхааруулав.

Гуравдугаар сараас хойш Кени улсын хэд хэдэн хэсэг үерт автаж, 103 хүн амиа алдаж, олон мянган оршин суугч орон гэрээ орхин гарсан гэж тус улсын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Исаак Майгуа Мваура даваа гарагт мэдэгдэв.

Эх сурвалж: CNN

ШУУД: Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан болж байна
ШУУД: Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан болж байна
 
Үндэсний брэнд ₮ картыг Хонгконг улсад төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ
Үндэсний брэнд ₮ картыг Хонгконг улсад төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.