Өнөөдөр нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарна
 

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарна

/2024.04.29/: Дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр, өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

Харин говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурах нь.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор +1+6, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +15+20 градус, бусад нутгаар +9+14 градус дулаан байна. Улаанбаатар орчимд хур тунадасгүй. Өдөртөө +10+12 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Ирэх сарын 5-ны өдөр Ерөнхий сайд УИХ-ын чуулганд мэдээлэл хийнэ
Ирэх сарын 5-ны өдөр Ерөнхий сайд УИХ-ын чуулганд мэдээлэл хийнэ
 
Хот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сургана
Хот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сургана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.