/2024.04.29/: Ирэх сарын 5-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд мэдээлэл хийнэ.
Тодруулбал, Улсын Их Хурлын чуулганы 2024 оны тавдугаар сарын 03-ний өдрийн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд “Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, авлига, хүнд суртлыг бууруулах "Шил" ажиллагааны хэрэгжилтийн талаар” мэдээлэл хийхээр болсон.
Уг мэдээлэлтэй холбогдуулан иргэд уг сэдвийн хүрээнд өөрсдийн асуултыг Ерөнхий сайдад тавьж болох бөгөөд асуулт асуух хэсгийг d.parliament.mn сайтад байршуулжээ.
Та ЭНД дарж d.parliament.mn сайтад нэвтрэн ороорой.