“Шинэ хоршоо хөдөлгөөн”-д 9-өөс дээш тооны малчид нэгдэн хоршоо байгуулах боломжтой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шинэ хоршоо хөдөлгөөн”-д 9-өөс дээш тооны малчид нэгдэн хоршоо байгуулах боломжтой

/2024.04.29/: “Шинэ хоршоо хөдөлгөөн” нь малчид байгалийн гамшигт үзэгдлийг эрсдэлгүй даван туулах, малын түүхий эдийг нэмүү өртөг шингээн борлуулах, даац хэтэрсэн бэлчээрийг зөв зохистой ашиглах, орон нутагт хүн хүч дутмаг зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд гарц болох хөтөлбөр юм.

Малчид хоршиж ажилласнаар хөнгөлөлттэй зээлд хамрагдах, малын гаралтай бүтээгдэхүүнээ стандартын дагуу бэлтгэн нэмүү өртөг шингээн нийлүүлэх, экспортлох, тогтмол орлоготой болох давуу тал бий болох юм.

Тухайлбал, Архангай, Баянхонгор, Хэнтий аймгийн 558 малчин өрх нэгдэн анхан шатанд хоршиж ажилласнаар 17 тэрбум төгрөгийн экспорт хийсэн байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Өнгөрсөн 7 хоногт гал түймрийн 37 дуудлага бүртгэгджээ
Өнгөрсөн 7 хоногт гал түймрийн 37 дуудлага бүртгэгджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.