Зүүн дөрвөн замаас Нарантуулын уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр оройноос хааж, засварлана
 

Зүүн дөрвөн замаас Нарантуулын уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр оройноос хааж, засварлана

/2024.04.29/: Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 22:00 цагаас маргааш оройн 23:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус нэгдүгээр хэсгийн авто замын асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлыг бүрэн хийж дууссаны дараа хоёрдугаар хэсгийн ажлыг эхлэх юм.

Хоёрдугаар хэсгийн /Халдвартын уулзвараас Нарантуул захын уулзвар/ хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийнэ.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальтбетон хучилтын ажил хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Навальныйн бүлэгт ажиллаж байсан Оросын хоёр сэтгүүлчийг баривчилжээ
Навальныйн бүлэгт ажиллаж байсан Оросын хоёр сэтгүүлчийг баривчилжээ
 
🔴ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
🔴ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.