Навальныйн бүлэгт ажиллаж байсан Оросын хоёр сэтгүүлчийг баривчилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Навальныйн бүлэгт ажиллаж байсан Оросын хоёр сэтгүүлчийг баривчилжээ

Journalists Konstantin Gabov, left, and Sergey Karelin, right, were arrested in Russia over the weekend.

/2024.04.29/: Оросын хоёр сэтгүүлчийг "хэт даврагч" үзэлтэй гэсэн хэргээр саатуулсан бөгөөд тэднийг Оросын сөрөг хүчний улс төрч, талийгаач Алексей Навальныйгийн үүсгэн байгуулсан бүлэглэлд ажиллаж байсан хэмээн буруутгаж байна.

Константин Габов, Сергей Карелин нарыг Кремль дэх авлигын хэргийг мөрдөн шалгаж буй видео бичлэгүүдийг нийтэлдэг Навальныйгийн нэр хүндтэй "NavalnyLIVE" YouTube сувагт контент бэлтгэж, олон сая хүн үзсэн хэрэгт буруутгаж байна.

Оросын эрх баригчид хоёрдугаар сард Хойд туйлын шоронд нас барсан Навальный болон түүний байгууллагыг “хэт даврагч” хэмээн зарласан. Түүний багийн гишүүд өмнө нь шоронд хоригдож байсан бөгөөд олон хүн цөллөгт амьдарч байжээ.

Габовыг "YouTube" сувагт "фото болон видео материал бэлтгэх" ажилд оролцсон гэж Москвагийн Басманный дүүргийн шүүхийн хэвлэлийн алба мэдэгдэв. Түүнийг өнгөрсөн бямба гарагт баривчилсан бөгөөд зургаадугаар сарын 27-ныг хүртэл хорих юм.

Шүүхээс Габовыг 2022 оны хоёрдугаар сард Москва Украинд халдан довтолж эхэлснээс хойш ОХУ-д үргэлжлүүлэн ажиллаж байгаа Ройтерс агентлагийн продюсер гэж мэдэгдэв.

Journalist Sergey Karelin appears in court in Russia's Murmansk region, April 27, 2024.

Карелин өнгөрсөн бямба гарагт Оросын баруун хойд Мурманск мужид баривчлагдсан бөгөөд түүнийг "хэт даврагч байгууллагын үйл ажиллагаанд оролцсон" хэмээн буруутгаж байгаа юм. Тэрээр өмнө нь Associated Press (AP), 2022 онд DW-г Орост хориглох хүртэл Германы Deutsche Welle (DW) зэрэг хэд хэдэн хэвлэлд ажиллаж байжээ.

Мөн Форбес сэтгүүлийн сэтгүүлч Сергей Мингазовыг Оросын армийн талаар худал мэдээ тараасан хэргээр саатуулсны дараа бямба гарагт гэрийн хорионд орууллаа гэж төрийн мэдээллийн РИА Новости мэдээллээ.

Эх сурвалж: CNN

Насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлдэг байсан этгээдүүдийг илрүүлжээ
Насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлдэг байсан этгээдүүдийг илрүүлжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.