Уулын замд гарсан ослын улмаас 5 хүн гэмтжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уулын замд гарсан ослын улмаас 5 хүн гэмтжээ

/2024.04.26/: Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороон Богдхан уулын “Бага Тэнгэрийн-Ам”, Дүнжингаравын гудамжны автозамд иргэн Ц-ын “Kia Bongo-3” загварын ачааны автомашин, иргэн Б-ийн “Mercedes Benz G500” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарсан.

Онцгой байдлын алба хаагчид иргэн Ц 39 настай, эрэгтэй автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гаргаж Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч нарт хүлээлгэн өгсөн байна.

Иргэн Б-ийн суудлын автомашинд зорчиж явсан иргэн Б 28 настай, эрэгтэй, М 26 настай, эрэгтэй, Ө 38 настай, эмэгтэй, 7 настай, эмэгтэй нар гэмтсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчид хүлээлгэж өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Өнөөдөр үүлэрхэг, 5-7 хэмийн дулаан байна
Өнөөдөр үүлэрхэг, 5-7 хэмийн дулаан байна
 
Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүнг танилцууллаа
Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүнг танилцууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.