Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраалаа

/2024.04.18/: Дорнод аймгийн Чойбалсан, Матад, Баянтүмэн суманд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 17-нд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа.

Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 9900 га талбай өртөж шатсан.

Ой, хээрийн түймрийн 60 гаруй хувь нь дөрөвдүгээр сараас тавдугаар сар хүртэлх хугацаанд тохиолдсон бөгөөд энэхүү хугацааг түймэр эхэлсэн цагаар нь авч үзэхэд 65.5% нь 14:00-16:00 цагийн хооронд гарсан байдаг байна.

Иймд иргэн бүр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлэхийг анхааруулж байна.

Цас орж, цасан болон шороон шуурга шуурна
Цас орж, цасан болон шороон шуурга шуурна
 
“Төсвийн нээлттэй байдал 2025”: Төсөвт олон нийтийн оролцоо бага байна
“Төсвийн нээлттэй байдал 2025”: Төсөвт олон нийтийн оролцоо бага байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.