Х.Нямбаатар: Замын бродюр солих зэрэг инженерийн шийдэлтэй асуудал дээр улстөржихийг ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ
 

Х.Нямбаатар: Замын бродюр солих зэрэг инженерийн шийдэлтэй асуудал дээр улстөржихийг ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ

/2024.4.17/ Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Түрүүчийн удаад дүүргүүдийг хот болгох талаарх мэдээллийг хүргэснийг ЭНД дарж унших боломжтой.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:

-Намайг ажил авахад Хотын даргад хот нийтийн аж ахуйн бүх чиг үүрэг, нохой муурны устгал, хогийн тээвэр, гудамж талбайн цэвэрлэгээ гэх зэрэг бүх асуудал Хотын даргын мэдэлд байсан. Өнгөрөгч нэгдүгээр сараас хот нийтийн аж ахуйн чиг үүргүүдийг дүүргүүдэд шилжүүлсэн.

Гуравдугаар сарын 15-ны өдрөөс хоол, худалдаа, хүнсний үйлдвэрлэл үйлчилгээний зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг дүүргүүдэд шилжүүлсэн. Цаашдаа энэ чиг үүргүүдийг хороодод шилжүүлж, төвлөрлийг задалж, хороолол хорооллоор нь хот байдлаар зохион байгуулъя гэж төлөвлөж байна.

Энэ жил үерээс хамгаалах чиглэлээр хэд хэдэн ажил хийж байна. SOutlet-ийг нураах ажил дууссаны дараа Дунд гол, Сэлбэ голын үерийн хамгаалалтын даланг инженерийн зураг шийдлээр бэхжүүлэх ажлууд хийгдэнэ. Тендэр зарлагдсан. Ус тогтдог 20 орчим цэгийг усны хаялгатай болгох чиглэлээр ажил хийж байна. Бродюр ярьж байгаа хүмүүст нэг зүйлийг хэлье хотын зам арчлалтын ажил батлагдсан дүрэм, журмын дагуу явагдаж байна. Асфальтан замаас бродюрын дээд хэсэг 15 см-ын өндөртэй байна, одоо байгаа дээр зам хуччихаар бродюрын өндөр 10 см болно. Улаанбаатар хотын замын элэгдэл өндөр түвшинд очсон. Ажил хийж байгаа хүмүүсийг шинжлэх ухааны үндэслэлгүйгээр шүүмжилмээргүй байна. Энэ хавар шар усны үерээс сэргийлээд үерт автаж болзошгүй цэгүүдээс мөс зөөсөн. Арав гаруй мянган машинаар зөөсөн. Шар усны үерийн аюулгүй л давлаа. Мөс зөөхөөр зөөлөө гэнэ, замаа засахаар заслаа гэнэ, засахгүй болохоор зассангүй гэнэ.

Ийм инженерийн шийдэлтэй ажлууд дээр улс төрийн зорилгоор харлуулдаг байдлыг болимоор байна. Цаашид асуудал үүсвэл би өөрөө хариуцлагаа хүлээнэ. Ажил хийх гэхээр хийлгэхгүй, шөнө оройгүй сошиалаар улс төрийн зорилгоор хийж байгаа зүйлийг хүлээж авахгүй гэлээ.

Х.НЯМБААТАР: Улаанбаатар хотын дүүргүүдийг ХОТ БОЛГОНО
Х.НЯМБААТАР: Улаанбаатар хотын дүүргүүдийг ХОТ БОЛГОНО
 
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн 45 мандатад сонгуулийн 23 тойрог байгуулна
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн 45 мандатад сонгуулийн 23 тойрог байгуулна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.