Х.НЯМБААТАР: Улаанбаатар хотын дүүргүүдийг ХОТ БОЛГОНО
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.НЯМБААТАР: Улаанбаатар хотын дүүргүүдийг ХОТ БОЛГОНО

/2024.04.17/: Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:

-Улаанбаатар хотын хүн амын тоо бүртгэлтэй нь 1,7 саяд хүрчээ. Есөн дүүрэг, 204 хорооны бүтэцтэйгээр ажиллаж байна. УБ хотын төв Бага тойруугийн 80 гаруй га талбай дотор Монгол Улсын төрийн болон нутгийн захиргааны бүх байгууллага төвлөрсөн, эрүүл мэнд, боловсролын байгууллагуудын бүх төвлөрөл энд бий болсон. Энэ 80 га талбай руу өдөрт 3 сая зорчих хөдөлгөөний хийж, түгжрэлийг бий болгож байна. Нөгөө талаар алслагдсан хороодод нийгэм, соёлын үйлчилгээ хүрэхгүй байна. Тиймээс эрх мэдлийг суурьшлуудад задлах зүй ёсны шаардлага бий болжээ. ЗЗНД-ийн нэгжийн шинэчлэлийг хийхээр боллоо.

Улаанбаатар хотын 9 дүүргийг хот болгох, мөн Төв аймгийн Зуунмод хотыг Улаанбаатар хотын дагуул хот "Шинэ Зуунмод хот" болгох хуулийн төслийг ирэх долоо хоногт өргөн барина.

П.Сайнзориг:

-Анхан шатанд төсөв, шийдвэр гаргалт, эрх мэдлийг олгоё гэж байна. Нийслэл болон дүүргүүдийн засаг дарга нарт төвлөрөөд байгаа эрх мэдлийг задалж, хороодод өгөх, ҮХ-д орсон өөрчлөлтийн хүрээнд дүүргүүдийг хот болгож зохион байгуулалтыг нь хийе. Хот өөрөө зөвлөлтэй байх, захирагчаа зөвлөл нь эсвэл иргэд сонгодог байх хувилбаруудыг ярьж байна.

ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
 
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлагдлаа
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.