НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас МУ-ыг чингэлэгийн хяналтын хөтөлбөрт хамруулах судалгаа хийж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас МУ-ыг чингэлэгийн хяналтын хөтөлбөрт хамруулах судалгаа хийж байна

/2024.04.17/: НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх алба /UNODC/-ны чингэлэгийн хяналтын хөтөлбөрийн бүс нутаг хариуцсан ажилтан Tomas Dixon, Нugo Bartoly нар АНУ-ын ЭСЯ-ны ажилтануудын хамт ГЕГ-ын Хяналт, бүрдүүлэлтийн газар, Зөрчилтэй тэмцэх газрын албан хаагч нартай уулзалт зохион байгуулж, тус хөтөлбөрийн талаар товч мэдээлэл өгч, танилцуулга хийлээ.

НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх алба болон ДГБ-ын хамтарсан санаачилга болох Чингэлэгийн хяналтын хөтөлбөрийг 2004 оноос хэрэгжүүлсэн бөгөөд тус хөтөлбөр дараах 3 багаас бүрдэнэ:

  • Туркийн Стамбул хот болон Австрийн Вена хотод ажилладаг НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албаны баг;
  • Бельгийн Брюссель хотод ажилладаг ДГБ-ын баг;
  • Францын Лион хотод ажилладаг ИНТЕРПОЛ-ын баг.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийн байдлаар Боомтын хяналтын нэгжүүд (Port Control Units - PCUs), Агаарын ачааны хяналтын нэгжүүд (Air Cargo Control Units - ACCUs) гэсэн хоёр төрлийн 179 нэгж, 10 бүс нутгийн 86 улсад байгуулагдан, сургалт зохион байгуулж байна.

May be an image of 8 people and newsroom

Байгууллага хоорондын эдгээр нэгж (these inter-agency units) нь гааль, цагдаа, хар тамхитай тэмцэх хүчин, хууль сахиулах бусад албадын төлөөллөөс бүрддэг бөгөөд ДГБ-аас хөгжүүлсэн харилцаа холбооны аюулгүй програм (ContainerComm) ашиглан гадаад орны ижил төстэй нэгжүүдтэй мэдээлэл солилцох бүрэн хэрэгслээр тоноглогдсон. Үүний үр дүнд дээрх нэгжүүд өргөн хүрээтэй мэдээлэлд нэвтэрч, өндөр эрсдэлтэй чингэлэгийн талаар мэдээлэл солилцож, бараа нийлүүлэх сүлжээний аюулгүй байдлыг хангах, хууль ёсны худалдаанд саад болж буй зөрчлийг бууруулах, хил дамнасан хууль бус худалдаатай тэмцэх зорилгоор хувийн хэвшлийн олон тооны байгууллага, компанитай түншлэн ажилладаг.

Дээрх судалгааны хүрээнд НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх алба /UNODC/-ны чингэлэгийн хяналтын хөтөлбөрийн бүс нутаг хариуцсан ажилтанууд 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 15-ны өдрүүдэд Чингис хаан олон улсын нисэх буудал, Замын-Үүд боомт дахь гаалийн хяналт, шалгалтын үйл ажиллагаатай танилцлаа.

Эх сурвалж: ГЕГ

Нийтийн тээврийн салбарт Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана
Нийтийн тээврийн салбарт Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.