Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ

/2024.04.11/: 2024 оны чөлөөт, сонгомол бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Киргизстаны нийслэл Бишкек хотноо эхэлнэ.

Тус хотод энэ сарын 19-21 ны өдрүүдэд мөн Ази тивийн олимпын эрх олгох тэмцээн болно. Монголын чөлөөт бөхийн шигшээ баг тамирчид томоохон бүрэлдэхүүнтэй Киргизстан улсыг ээлжлэн зорьж байна. Учир нь энэ жилийн хувьд бөхийн сонгомол барилдааны шигшээ баг байгуулагдаж анхны олон улсын тэмцээндээ баг тамирчдаа өрсөлдүүлнэ.

Өнөөдөр бөхийн чөлөөт барилдаанаар Азийн аварга “Хөшиг”-өө нээж байна. Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эрэгтэй 57, 65, 70, 79, 97 кг-ын барилдаанаар үргэлжлэх юм. Манай улсаас 57 кг: З.Занабазар, 65 кг:Т.Тулга, 70 кг: Ц.Чинзориг, 79 кг: Э.Бямбадорж, 97 кг: Ө.Батзул нар дэвжээнд гарна.

Тус тэмцээнд Монголын спортын гэрэл зурагчин Д.Нямбилэг, Д.Байгаль нар ажиллаж байна.

Суудлын автомашин ачааны автомашинтай мөргөлдсөний улмаас 1 хүн амиа алдлаа
Суудлын автомашин ачааны автомашинтай мөргөлдсөний улмаас 1 хүн амиа алдлаа
 
ШИЙДВЭР: Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
ШИЙДВЭР: Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.