Суудлын автомашин ачааны автомашинтай мөргөлдсөний улмаас 1 хүн амиа алдлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Суудлын автомашин ачааны автомашинтай мөргөлдсөний улмаас 1 хүн амиа алдлаа

/2024.04.11/: Өмнөговь аймаг, Ханбогд сумын Жавхлант багийн “Чойгийн тохой” гэдэг газар Ачааны автомашин болон суудлын автомашин хоорондоо мөргөлдөж, суудлын автомашины төмөр хийцэд 2 хүн хавчуулагдсан тухай дуудлага өчигдөр өдрийн 09:39 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Foton” загварын зүтгүүр, Ханбогд сумаас Даланзадгад сумын чиглэлд зорчиж явсан иргэн Х-ын “Тоёота грандмарк-2” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, суудлын автомашины эзэмшигч Х 21 настай, эрэгтэй автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, Сум дундын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн.

Мөн суудлын автомашины зорчигч Д 26 настай, эрэгтэйгийн цогцсыг гаргаж, тус сум дахь Цагдаагийн тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна
 
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.