Өнөөдрөөс эхлэн Германд каннабисыг хуулиар зөвшөөрлөө
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдрөөс эхлэн Германд каннабисыг хуулиар зөвшөөрлөө

Grassroots revolution: The road to legal cannabis - The Economic Times

/2024.04.01/: Герман улс дөрөвдүгээр сарын 1 буюу өнөөдрөөс эхлэн марихуаны хэрэглээг гэмт хэргээс хасчээ.

Гэвч цагдаагийн үйлдвэрчний эвлэлүүд каннабисын хэрэглээг тоглоом биш хэмээн бодит хор хөнөөлийн талаар анхааруулж байна.

Хэдийгээр хуулиар зөвшөөрч байгаа ч өмнө нь Германд каннабисыг хэрэглэдэг сая сая хүмүүс байсан юм. Харин хууль батлагдсанаар далд зах зээлийг ил болгож илүү хяналттай болгоно хэмээн үзэж байгаа аж.

Уг хуулинд:

  • 18-аас дээш насныхан олон нийтийн газар 25 грамм хүртэл каннабис хадгалж болно
  • Нэг өрхөд гурав хүртэл ургамал тарьж болно
  • Гэхдээ өглөөний 07-20 цагийн хооронд сургууль, спортын төв, "явган хүний ​​бүс"-ийн дэргэд каннабис татахыг хориглоно.

7-р сарын 1-ээс

  • Тариаланчдын холбоо буюу "Нийгмийн клуб"-ыг 500 хүртэл гишүүнтэйгээр байгуулж болно
  • Гишүүд 18-аас дээш настай, Германд амьдардаг байх ёстой
  • Клубууд ашгийн бус зарчмаар эмийг тарьж, тарааж болно

Уг хуулинд зөвхөн Герман улсын иргэд каннабис хэрэглэхийг зөвшөөрч байгаа бөгөөд ингэснээр жуулчид өвс хэрэглэх зорилгоор тус улсыг зорих боломжгүй болгож байгаа юм.

Мэдээж уг хуулийг эсэргүүцэгчид маш их байна.

Эх сурвалж: ВВС

Замын-Үүд-Эрээн автозамын боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цагаар ажиллуулж эхэллээ
Замын-Үүд-Эрээн автозамын боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цагаар ажиллуулж эхэллээ
 
Нийслэлд МАН үнэмлэхуй ялалт байгуулж ХҮН нам суудлаа алдав
Нийслэлд МАН үнэмлэхуй ялалт байгуулж ХҮН нам суудлаа алдав
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.