Замын-Үүд-Эрээн автозамын боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цагаар ажиллуулж эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Замын-Үүд-Эрээн автозамын боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цагаар ажиллуулж эхэллээ

/2024.04.01/: Замын-Үүд-Эрээн автозамын боомтын ачаа тээврийн хэсгийг улирлын чанартай буюу дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн есдүгээр сарын 30-ныг хүртэл 6 сарын хугацаатай 24 цагийн горимд шилжүүллээ.

Монгол Улсын Засгийн газраас Замын-Үүд-Эрээн автозамын боомтыг 24 цаг болгох хүсэлтийг 1992 оноос хойш тавьж ирсэн бөгөөд 32 жилийн дараа ийнхүү биелэлээ олж байна.

Замын-Үүд хилийн боомтын ачаа тээврийн хэсэг 24 цагийн горимд шилжсэнээр ачаалалтай оргил үед том оврын автомашины дараалал багасах ач холбогдолтойгоос гадна тээвэрчдийн цагийг хэмнэх, буудал хоол, тээврийн хэрэгслийн хоногийн хураамж гэх мэт олон зардал буурах цаашлаад бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжиход чухал нөлөө үзүүлэх юм.

Эх сурвалж: БСҮХ

Пара хөнгөн атлетикийн тамирчид Италиас зургаан медальтай ирлээ
Пара хөнгөн атлетикийн тамирчид Италиас зургаан медальтай ирлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.