Сүхбаатар, Дорноговь аймгийн сумдад цас орж, шуурч байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сүхбаатар, Дорноговь аймгийн сумдад цас орж, шуурч байна

/2024.03.27/: Цаг агаарын аюултай үзэгдлин мэдээгээр 2024.03.27-ны 15:30 цагийн байдлаар Сүхбаатар аймгийн Мөнххаан, Баяндэлгэр Халзан суманд нойтон цас орж, Мөнххаан суманд цасан шуурга шуурч байна.

Мөн Дорноговь аймгийн Дэлгэрэх, Алтанширээ, Иххэт сумдад нойтон цас, цас орж, Иххэт суманд цасан шуурга шуурч байна. Мандах, Замын-Үүд сумаас бусад сумын нутгаар салхи 15-20 м/с хүрч, нутгийн төв, өмнөд хэсгээр шороон шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан. Шуурганы хүч оройдоо намдана гэж тус аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.

Түүнчлэн Өмнөговь аймагт цаг агаарын нөхцөл байдал аюулт үзэгдлийн хэмжээнд хүрсэн тул өнөөдөр /2024.3.27/ 18:00 цаг хүртэл Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд автомашины гарах хөдөлгөөнийг аймгийн Онцгой комиссын шийдвэрээр түр хязгаарлав.

Эх сурвалж: ОБЕГ

Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.