/2024.02.22/: Хятадын эргийн хамгаалалтын хоёр хөлөг онгоц 23 зорчигчтой Тайванийн жуулчны хөлөг онгоцыг саатуулжээ.
Тайваний эргийн хамгаалалтын албаны мэдээлснээр, Хятадын зургаан офицер хагас цаг орчим үргэлжилсэн "албадан" шалгалтын үеэр хөлөг онгоцны маршрутын төлөвлөгөө, гэрчилгээ, багийн 11 гишүүний үнэмлэхийг шалгаж үзсэн байна.
Бээжин, Тайбэй хоёрын хооронд хурцадмал байдал үүссэн энэ үед Хятадын хууль сахиулах байгууллагын онгоцнуудад саатуулагдсан нь онгоцонд сууж байсан Тайванийн зорчигчдыг гайхшруулжээ.
Тайванийн Далайн асуудал эрхэлсэн зөвлөлийн тэргүүн Куан Би-линг мягмар гарагт энэ явдал Тайваний олон нийтийн дунд "сандрал" үүсгэсэн гэж мэдэгдэв.
Шинжээчдийн үзэж байгаагаар энэхүү үйл явдал нь Тайванийн усан дахь хяналтыг сулруулж, өөрт ашигтайгаар эргүүлэх гэсэн Бээжингийн сүүлийн оролдлого гэж үзэж байна.
Мягмар гарагийн өглөө Хятадын эргийн хамгаалалтын хөлөг онгоц Кинмен хотын ойролцоох Тайванийн хяналтад байдаг усан хилд нэг цагийн турш нэвтэрсэн гэж Тайваний эргийн хамгаалалтын албаныхан мэдээлсэн бөгөөд Хятадын хөлгийг буцаахаар өөрийн гэсэн хөлөг онгоц илгээсэн байна.
Эх сурвалж: CNN