Сэлбэ голын 16,480 тонн мөсийг тээвэрлээд байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэлбэ голын 16,480 тонн мөсийг тээвэрлээд байна

/2024.02.22/: Сэлбэ голын урсацыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор энэ сарын 15-аас эхлэн тус голын мөсийг зөөж эхэлсэн.

Нийт зургаан экскаватор, 21 хово, нэг бобкат, нэг портер, нэг ковш техниктэйгээр ажиллаж, өнөөдрийн байдлаар 824 рейсээр 16480 тонн мөсийг зөөж тээвэрлэн, Туул голын сав газарт буулгаад байна.

Нийслэлийн 33 байршилд халиа тошин үүсэж, шар усны үер болох эрсдэл бий болсон тул эхний ээлжид Сэлбэ, Толгойт гол болон Дэнжийн мянга орчмын 10 байршлын 25 км орчим газрын мөсийг зөөж тээвэрлэхээр төлөвлөөд буй.

Эх сурвалж: НЗДТГ

Газрын тухай хуулийг зөрчсөн асуудлаар хяналт шалгалтын сонсгол явуулна
Газрын тухай хуулийг зөрчсөн асуудлаар хяналт шалгалтын сонсгол явуулна
 
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.