ТАНИЛЦ: Зорчихгүй байхыг зөвлөж буй авто замын чиглэлүүд
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Зорчихгүй байхыг зөвлөж буй авто замын чиглэлүүд

/2024.02.16/: Өнөөдөр 13:00 цагийн байдлаар Баян-Өлгий, Архангай, Завхан аймгийн уулархаг нутгаар хүчтэй цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.

Архангай, Хөвсгөл, Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн нутгаар цас орж байна. Бусад нутгаар авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Шуурхай ажлын хэсгүүд бэлэн байдалд байна.

Авто зам хариуцагч байгууллагууд хариуцсан авто замын бэлэн байдлыг хангуулан дараах ажлууд хийгдэж байна.

Үүнд:

  • А0306 дугаартай Өлгий-Цагааннуур-Улсын хил чиглэлийн авто замд хүчтэй цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал, авто замын зорчих хэсэгт цас ихээр хунгарлагдаж, тээврийн хэрэгслүүд даваагаар давахад хүндрэлтэй байна.
  • Тус чиглэлийн 42-43 дах км буюу Зээгтийн даваанд саатсан тээврийн хэрэгслүүдийг даваагаар гаргаж авто замд хунгарласан цасыг зам хариуцагч "Жол" ХХК-ийн шуурхай ажлын хэсэг Авто ачигч-2 бүрэлдэхүүнтэй уртасгасан цагаар цас цэвэрлэх ажил хийгдэж байна.
  • А14 дугаартай Ховд-Манхан-Булган-Улсын хил чиглэлийн авто замын дагуу Бага улаан даваанд хүчтэй цасан шуургатай байна. Зам хариуцагч "Ховд АЗЗА" ТӨХК-ийн шуурхай ажлын хэсэг ажиллаж байна.
  • А1701 дугаартай Улаангом-Ховд, А1702 дугаартай Улаангом-Хандгайт, А07 дугаартай Өлгий-Ачит нуур-Байрамын даваа-Түргэн-Улаангом чиглэлд цас орж байна. Зам хариуцагч “Увс АЗЗА” ТӨХК-ийн Шуурхай ажлын хэсгүүд ажиллаж байна.
  • А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн авто зам дагуу хүчтэй цасан шуургатай байна.

Иймд иргэд та бүхнийг тус чиглэлүүд рүү зорчихгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

‘’Парламентын судалгаа шинжилгээ’’ эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хүлээн авч байна
‘’Парламентын судалгаа шинжилгээ’’ эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хүлээн авч байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо