Халиа тошинд өртсөн айл өрхийн аюулгүй байдлыг хангах, далан босгох, суваг шуудуу татах ажлууд хийгдэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Халиа тошинд өртсөн айл өрхийн аюулгүй байдлыг хангах, далан босгох, суваг шуудуу татах ажлууд хийгдэж байна

May be an image of 5 people

/2024.02.15/: УОК-ын Шуурхай штабаас нийслэлийн хэмжээнд үүсээд байгаа халиа дошингийн нөхцөл байдалтай холбогдуулан газар дээр нь ажиллаж, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцлоо.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 7, 41, 26 дугаар хороонд гурван байршилд халиа дошин үүсэж, эрсдэл бүхий бүсэд 70 айл өрх байгаа бөгөөд одоогоор усанд автсан айл өрх байхгүй.

Сүхбаатар дүүргийн 15, 18, 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн хэмжээнд хөрсний ус ихээр гарч гудамж талбай , авто зам, айл өрхийн хашаанд халиа дошин үүсч, нөхцөл байдал хүндэрсэн. Дээрх хороодын халианд өртсөн нийт 42 айл өрх, эрсдэлтэй нөхцөлд байгаа бөгөөд мөсөөр далан байгуулан усны урсгалыг сэргээх, хаягдал мөсийг цэвэрлэн тээвэрлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Харин Баянзүрх дүүргийн хэмжээнд 15,11,29,33 дугаар хороонд нийт 11 байршилд халиа дошин үүссэн учраас 1380 м суваг татаж, 110м урттай түр мөсөн далан босгож, хариу арга хэмжээг тухай бүрт авч ажиллаж байна.

May be an image of arctic and text

Цаашид ч нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа учраас халиа тошинд өртсөн айл өрхийн аюулгүй байдлыг хангах, мөсийг нэн даруй зөөж тээвэрлэх, далан босгох, суваг шуудуу татах, лаг хагшаас, хог хаягдлыг цэвэрлэж, ус чөлөөтэй нэвтрэх нөхцлийг бүрдүүлэх, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн найдвартай ажиллагааг хангах, хаврын шар усны үер, зуны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулахаар ажиллаж байгааг энэ үеэр мэдээллээ.

Эх сурвалж: ОБЕГ

Жендэрийн үндэсний хорооны 2024 оны ээлжит хуралдаан боллоо
Жендэрийн үндэсний хорооны 2024 оны ээлжит хуралдаан боллоо
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.