Зогсоолд удаан хугацаагаар байршуулсан 34 тээврийн хэрэгслийг зогсоолоос шилжүүлжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зогсоолд удаан хугацаагаар байршуулсан 34 тээврийн хэрэгслийг зогсоолоос шилжүүлжээ

/2024.01.29/: Иргэдийн зүгээс нийслэлийн авто зогсоолуудад удаан хугацаагаар автомашинууд зогсон зай, талбай эзлэж байгаа талаар мэдээлэл ихээр ирдэг.

Энэ дагуу Нийслэлийн Засаг дарга 2024 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр А/40 дугаартай захирамж гарган нийтийн эзэмшлийн зам, талбай, зогсоолд удаан хугацаагаар байршуулсан тээврийн хэрэгслийн эзэмшигчийг олж тогтоох, зорчих хэсэг, зогсоол талбайг чөлөөлөх ажлыг эхлүүлсэн.

Дээрх хугацаанд нийтийн хэрэгцээний зам, талбайд тээврийн хэрэгслийг урт хугацаагаар байрлуулж орхисон 34 тээврийн хэрэгслийн мэдээллийг иргэдээс авч, 3 тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлж, 31 тээврийн хэрэгслийг эзэмшигчийг тогтоон, тухайн зам талбайг чөлөөлжээ.

Уг ажил үргэлжилж байгаа тул та энэ төрлийн мэдээллийг 93020111 дугаарын утсаар мэдээлж болох аж.

Эх сурвалж: НЗДТГ

2013 онд эхэлсэн сургуулийн барилга ашиглалтад ороогүйгээс ил зуухаар галладаг сургуульд сурагчид сурч байна
2013 онд эхэлсэн сургуулийн барилга ашиглалтад ороогүйгээс ил зуухаар галладаг сургуульд сурагчид сурч байна
 
2025 онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжих 136 төсөл, арга хэмжээний хүрээнд 208.1 га газар чөлөөлнө
2025 онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжих 136 төсөл, арга хэмжээний хүрээнд 208.1 га газар чөлөөлнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.