2013 онд эхэлсэн сургуулийн барилга ашиглалтад ороогүйгээс ил зуухаар галладаг сургуульд сурагчид сурч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2013 онд эхэлсэн сургуулийн барилга ашиглалтад ороогүйгээс ил зуухаар галладаг сургуульд сурагчид сурч байна

May be an image of 4 people, people studying and text

/2024.01.29/: Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллаж байна.

Улаан-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн барилгыг шинэчлэх ажил 2013 онд эхэлсэн ч өнөөг хүртэл ашиглалтад орохгүй "царцсан". Энэ нь хүүхдийн сурч, боловсрох эрхийг зөрчиж байна гэх утгатай гомдол Хүний эрхийн Үндэсний Комисст ирсэн.

Дээрх гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалт хийхэд сургууль болон сургуулийн дотуур байр нь 1963-1988 оны хооронд ашиглалтад орсон нийт 5 барилга байгууламжтай. Хоёр ээлжээр 300 гаруй хүүхэд суралцдаг байна.

May be an image of 1 person, fire, hearth, foundry and text

Хяналт шалгалтын явцад сургуулийн хичээлийн болон дотуур байр стандартын шаардлага хангахгүй, сургалтын өрөөнүүдийг ил зуухаар галлаж халаадаг, сурагчдын хичээлийн ширээ, сандал, самбар зэрэг наад захын хэрэглээ бүгд хуучирч муудаж, эвдэрсэн зэрэг нь нэн яаралтай шинээр барьж ашиглалтад оруулах шаардлагатайг илтгэж байна.

May be an image of 1 person, studying and table

Тиймээс Комисс уг асуудлаар эрх бүхий байгууллагаас тодруулга, мэдээлэл авч холбогдох асуудлыг шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад уламжлах зэргээр хүүхдийн дээд эрхийг хамгаалахын төлөө ажиллах болно гэдгийг Комиссын гишүүн Ж.Хунан хяналт шалгалтын үеэр цохон тэмдэглэсэн юм.

Эх сурвалж: ХЭҮК

Гадаадын иргэний визийн зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлнэ
Гадаадын иргэний визийн зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлнэ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.