/2024.01.23/: ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Монгол Улс-ИБУИНХУ-ын Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулж, элчин сайд, эрхэмсэг хатагтай Фиона Блайтын хамтаар гарын үсэг зурлаа.
Тус хэлэлцээр байгуулагдсанаар:
- Монгол Английн хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо.
- Хоёр улсын хооронд иргэд зорчих, аялал жуулчлал, бизнес, боловсролын харилцаа хөгжихөд том түлхэц болно.
- Монгол Улсын иргэд Хойд Европ болон Хойд Америкийн орнууд руу зорчих нислэгийн сонголт нэмэгдэнэ.
- Агаарын тээврийн салбарын мэргэжилтнүүдийг Их Британид сургах, дадлагажуулах талаар хамтран ажиллана.
Энэ үеэр Элчин сайд Хатагтай Фиона Блайт шууд нислэг эхлүүлэх ажлыг түргэтгэх, зам тээврийн бусад салбарт Монгол-Британий харилцааг өргөжүүлэх, тэр дундаа төмөр замын салбарт хамтарч ажиллах, хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Монголчууд бид хүний хуучин нь, дээлийн шинэ нь гэдэг. Монгол-Их Британий хооронд Дипломат харилцаа тогтоосны 61 жилийн түүхт өдөр гарын үсэг зурсан уг хэлэлцээрийн дагуу хоёр улсын хооронд ямар нэгэн хязгаарлалтгүйгээр чөлөөтэй буюу OPEN SKY хэлбэрээр агаарын тээврийн үйл ажиллагаа явуулах юм.
Эх сурвалж: ЗТХЯ