Хавдрын мэс заслын тусламж үйлчилгээг өргөжүүлж, төвлөрлийг сааруулна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хавдрын мэс заслын тусламж үйлчилгээг өргөжүүлж, төвлөрлийг сааруулна

/2024.01.23/: Улсын гуравдугаар төв эмнэлэг нь 2022-2023 онд хавдрын мэс засал эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар тусламж үйчилгээний төвлөрлийг сааруулах зорилтот үйл ажиллагаа хэрэгжүүлж, тус эмнэлгийн дөрвөн эмчийг хоол боловсруулах замын хавдрын мэс заслын мэргэжлээр сургаж, чадавхижуулсан.

Мөн энэ оны нэгдүгээр сараас эхлэн хавдрын мэс заслыг өөрийн эмнэлэг дээр бие даан хийж эхлүүлсэн бөгөөд тус эмнэлэгт элэгний V сегментэд байрласан анхдагч хавдар оношлогдсон 52 настай үйлчлүүлэгчид энэ сарын 10-нд нээлттэй аргаар хавдрыг тайрч авах мэс заслыг анх удаа амжилттай хийлээ.

Мэс заслын дараа үйлчүүлэгчид гарсан хүндрэлгүй, биеийн байдал сайжирч, мэс заслын дараах 10 дахь хоногт эмнэлгээс гарч, дараагийн шатны хяналтад шилжээд байна.

Эх сурвалж: ЭМЯ

“Амар байна уу 2024” үзэсгэлэн худалдааны нээлт боллоо
“Амар байна уу 2024” үзэсгэлэн худалдааны нээлт боллоо
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.